Өчигдөр буюу аравдугаар сарын 31-ны өдөр Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр нийтийн тээврийн төлбөрийн зохицуулалтад өөрчлөлт оруулах тухай дурдлаа.
Тэрбээр "Нийтийн тээврийн төлбөрийн зохицуулалтад өөрчлөлт оруулна. Одоо иргэдийн хэрэглэдэг "Ub смарт" карт нь 500 төгрөг төлж 30 минутын дотор автобусанд дамжиж суух боломжтой байдаг. Энэ зохицуулалтыг халж нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ 1000 төгрөг төлөөд бүтэн өдөржингөө автобусаар дамжин үйлчлэх боломжтой зохицуулалт хийнэ" гэв.