Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Допинг илэрсэн Д.Эрдэнэзул тэмцээнд оролцох эрхээ 2027 он хүртэл хасуулж, 5000 долларыг төлж барагдуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

"ХАНЖОУ-2022" Азийн зуны спортын наадмын хүндийн өргөлтийн төрөлд оролцсон Олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хорооны тамирчин Д.Эрдэнэзулаас допинг илэрсэн байна. Тэрбээр, шигшээ багийн бус тамирчин юм байна.

Допингийн асуудалтай холбоотойгоор Д.Эрдэнэзулыг энэ оны аравдугаар сарын 7-ноос 2027 оны аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасах шийдвэрийг Хүндийн өргөлтийг холбоо гаргаж, Олон улсын допингийн байгууллагад төлөх 5000 долларыг 2023 оны 11 дүгээр сарын 1-ны дотор дасгалжуулагч н.Март, тамирчин Д.Эрдэнэзул нар төлж барагдуулахыг даалгасан байна.

Дашрамд, "Ханжоу-2022" Азийн наадмын эрэгтэй боксын 63.5 кг жинд аваргын алтан медаль хүртсэн Б.Чинзоригийн А сорьцоос допингийн төрлийн бодис илэрч, шигшээ багаас нь хасах шийдвэрийг Боксын холбоо гаргаад буй юм.

НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгох нийтийн өргөдлийг хэлэлцэж эхэллээ
НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгох нийтийн өргөдлийг хэлэлцэж эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.