Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Нэг бүрийг нь 470 сая төгрөгөөр авсан ч тухайн өдрөө өгсүүр явж чадаагүй Монбус гэх 30 автобус баазын хашаанд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 7 секунд

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаараа мэдээлсэн.

Тэрбээр " 2009 онд Солонгосын DAEWOO корпорацын 400 автобусаар парк шинэчлэлийг Зам, тээврийн хөгжлийн яам захиалсан. Үүнийг нь Сангийн яам санхүүжүүлж, худалдан авалтыг шууд гэрээний аргаар хийсэн байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан ч улсын болон нийслэлийн өмчид бүртгүүлэхгүйгээр 10 ААН-д шилжүүлсэн байна.

Үүнд:

-"Автобус 3"- 80 ширхэг

-"Эрдэм транс" ХХК- 30 ширхэг

-"Автобус нэгдэл" ХХК 10 ширхэг

-"Мяралзай" ХХК- 8 ширхэг

-Автобус 1"- 120 ширхэг

-"Сутайг буянт" ХХК- 30 ширхэг

-"Тэнүүн Огоо" ХХК- 50 ширхэг

-"Цахилгаан тээвэр" ХХК- 80 ширхэг

-"Тэнүүн дэлгэр"- 14 ширхэг

-"Атибус"- 8 гэсэн 400 автобуснуудыг авсан.

Нийт 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр ААН-үүдэд өгсөн.

Энэ нь тухайн үеийн ханшийн зөрүүнээс шалтгаалж улсад 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ хугацаанд нийслэлийн өмчийн харилцааны газраас тухайн хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр шүүхийн байгууллагад хандсан боловч анх автобуснуудыг хувийн ААН-үүдэд бүртгүүлсэн учраас нэхэмжлэл ирэхгүй гэдэг шалтгаанаар иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан.

2010 оны Засгийн газрын "Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 400 автобусыг эзэмшүүлж ашиглуулах талаар ААН-үүдтэй байгуулсан гэрээг дахин шинэчилж байгуулахыг тухайн үеийн нийслэлийн Засаг даргад даалгасан.

Автобус авсан ААН-үүдээс төлбөрийг нь буцаан хуримтлуулж нийтийн тээврийн парк шинэчлэлийн сан бүрдүүлэх зорилгоор тусгай сан бүрдүүлэхийг Сангийн сайдад даалгасан аж.

Багтаамж их нийтийн тээврийн шинэчлэл хийх зорилгоор 2015 онд угсраа 20 цэнхэр автобусыг шууд гэрээний аргаар худалдан авалт хийсэн. Энэ автобуснууд нь 9.9 тэрбум төгрөгийн өртөгтэй. Үүнээс хоёр автобусыг шууд акталсан. Өөрөөр хэлбэл нийт нормдоо хүрч ажиллахгүйгээр үйлдвэрлэлээс гарснаас хойш 2-3 жилийн дараа актлагдсан байдаг.

2015 онд ecobus гэх 20 ширхэг автобусны нэгж бүрийг 269 сая, нийт 5.4 тэрбум төгрөгөөр шууд гэрээний аргаар авсан. Гэвч гэрээгээр хүлээсэн хугацаандаа нийтийн тээвэрт явахгүйгээр бүх автобус актлагдсан.

Үүний дараа монбус гэх 30 цахилгаан автобусны нэг бүрийг 470 сая төгрөгийн үнэтэйгээр худалдаж авсан. Шууд гэрээний аргаар авсан автобуснууд нь тухайн өдрөө өгсүүр өөд газруудад явахгүй байсаар актлагдсан.

Монбус гэх 30 троллейбусыг 2010 онд шууд гэрээний аргаар нэг бүрийг 475-525 сая төгрөгөөр авсан. Одоо ашиглагдахаа больсон. Дараа нь 2022 онд БНХАУ-ын Юутонг гэх компанийн цахилгаан автобусыг туршилт хэлбэрээр урьдчилж мөнгийг нь өгөхгүйгээр ашиглаж байгаа. Ямар нэгэн тендергүйгээр туршиж үзээд дараагийн гэрээгээ хийхээр авсан байна.

2020 онд шууд гэрээний аргаар зарлаж 307.3 сая төгрөгийн үнэ бүхий 75 хүүхдийн шар автобусыг авсан. Тэгэхээр үе үеийн нийслэлийн Засаг дарга, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам өнөөдрийн хүртэл хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд нийцүүлэхээр худалдан авсныг шалгуулна. 2009 онд нийлүүлсэн автобуснууд бүгд ААН-үүдэд очсон.

Дээрх ААН-үүд нь нийт авсан өртгийнхөө 30 гаруй хувийг эргүүлж төлсөн. Үлдсэн 70 хувийг эргүүлэн төлөөгүй. "Тэнүүн Огоо" ХКК нь хамгийн бага буюу 13 хувийн төлөлттэй байна. Шууд гэрээний аргаар авсан өдрөө өгсүүр газарт явж чадахгүй 500-600 сая төгрөгийн үнэтэй автобуснууд холбогдох баазын хашаанд байна.

2009 оноос хойших шууд худалдан авалтын гэрээнүүдийг АТГ-т ХЗДХ-ийн сайдын нэр дээр албан бичгээр хүргүүлж шалгуулах хүсэлт гаргаж байгаа. Улсын ерөнхий прокурорт улсад учирсан өмнөх хохирлуудыг төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, эргэн төлүүлэх талаар холбогдох хуульд заасан арга хэмжээг авах хүсэлтийг гаргаж байна" гэв.

Х.Нямбаатар: Улсад учруулсан хохирлуудыг төлүүлэхээр төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, Ерөнхий прокурорт хүсэлт гаргаж байна
Х.Нямбаатар: Улсад учруулсан хохирлуудыг төлүүлэхээр төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, Ерөнхий прокурорт хүсэлт гаргаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.