Чех улсад сурдаг монгол оюутан ОХУ-аар дамжин эх орондоо ирж, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор хил нэвтрэх гэсэн боловч, монголын хил гаалийн ажилчид түүнийг Монголын хилээр нэвтрүүлэхгүй “буц” гээд байгаа. Тодруулбал, түүнийг УОК-оос хилээр нэвтрэх зөвшөөрөл авч байж ор гэсэн.
Тэрээр ачааны автомашинд дайгдаж Чехээс 25 хоног явж эх орныхоо хилийн чанадад ирээд байгаа юм. Энэ талаар өчигдөр цахим орчинд шуугиж олон нийт түүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг шаардаад байгаа. Тэгвэл түүнийг өнөөдөр улсын хилээр оруулахаар болжээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн твиттер хуудаснаас дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Холбогдох албаны хүмүүстэй ярьлаа. Чехээс ирсэн охиныг өнөөдөр МУ-ын хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв" гэжээ.