Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэгээр хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөлийн нэн тэргүүнд шүд цоорох өвчин илэрсэн. Энэ хүрээнд Орхон аймагт анх удаа хүн амын эрүүл аж төрөх амьдралын зөв дадлыг хүүхэд наснаас нь хэвшүүлэх зорилгоор “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулжээ.

Тэмцээнд 23 багийн 184 сурагч, 152 сургагч багш оролцож, зургаан өртөөт даалгавар биелүүлснээс тэргүүн байранд “Билэгт Өргөө” сургуулийн “Эрүүл шүд” баг, дэд байранд 1-р дунд сургуулийн “Шигтгээ” баг, гутгаар байранд 5-р дунд сургуулийн “Happy teeth” баг тус тус шалгарлаа. Мөн “Шилдэг эрэгтэй угаагч”-аар 14-р дунд сургуулийн сурагч Т.Тэнүүн, “Шилдэг эмэгтэй угаагч”-аар 4-р дунд сургуулийн сурагч М.Оюундарь нар шалгарсан байна.
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр зохион байгуулсан тус тэмцээнд Эрүүл мэндийн яамны Нүүр ам судлалын салбар зөвлөлийн гишүүн Л.Хэнтий, Б.Отгонсайхан тэргүүтэй АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Монголын Шүдний Ерөнхий эмч нарын “Талст” холбоо, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Шүдний мэргэжилтнүүдийн холбооны төлөөллүүд оролцож, ивээн тэтгэгчээр “Монголиан стар дистрибюшн” ХХК хамтран ажиллажээ.

“2009 оны 400 автобусны шууд худалдан авалтын улмаас улсад 35 тэрбумын хохирол учирсан. Шууд худалдан авалтыг хийсэн сайд нь Х.Баттулга. санхүүжилтийг нь олгосон хүн нь Сангийн сайд С.Баярцогт“
“2009 оны 400 автобусны шууд худалдан авалтын улмаас улсад 35 тэрбумын хохирол учирсан. Шууд худалдан авалтыг хийсэн сайд нь Х.Баттулга. санхүүжилтийг нь олгосон хүн нь Сангийн сайд С.Баярцогт“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд