Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батболд жюү жицүгийн Дэлхийн 3 удаагийн аварга боллоо

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Саудын Араб улсын Рияадх хотод 7 өдрийн турш үргэлжилж буй Дэлхийн тулааны спортын их наадмын пара жюү жицүгийн -73 кг-ын жинд барилдсан Эрдэнэбаатарын Батболд алтан медаль хүртэж, Дэлхийн 3 удаагийн аварга боллоо. Тэрбээр эхний тойрогт Бразил, дараагийн тойрогт Орос, аваргын алтан медалийн төлөө Герман улсын тамирчдыг ялсан юм.

“World Combat Games”-д Спортын 16 төрөлд 1700 орчим тамирчид оролцож байгаа ба дэлхийд ранкаараа эхний 8-т бичигддэг тамирчид урилгаар оролцдог. Монгол Улсаас жюү жицүгийн 4 тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин хүрэл, -70 кг-ын жинд Б.Хулан мөнгө, -85 кг-д Б.Ариунцог lV байр, -73 кг-ын жинд Э.Батболд алтан медаль хүртсэн амжилттай наадмаа өндөрлүүлж байна.

ШУУД: Голын голдирол хаасан S’Outlet дэлгүүрийн үндсэн барилгыг буулгах, чөлөөлөх ажлыг өнөөдөр эхлүүлж байна
ШУУД: Голын голдирол хаасан S’Outlet дэлгүүрийн үндсэн барилгыг буулгах, чөлөөлөх ажлыг өнөөдөр эхлүүлж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.