УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадажунайгийн гэм бурууг шүүж буй шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн боловч хэргийн холбогдогч Т.Бадамжунай эрүүл мэндийн гэх шалтгааны улмаас шүүх хурал хойшилсон. Мөн хэргийг шүүх дээр удаашрах төлөвтэй байгаа, анх саатуулж Монголд авч ирсний дараа цагдан хорих хугацааг сунгах шүүх хурлыг 48 цагийг нь дуусгах зорилгоор удаашруулсан гэх зэрэг мэдээллүүд хэвлэлээр гарч байсан билээ.
Тэгэл анх шатны шүүх дээр уг хэргийг шүүж буй Д.Дуламсүрэн гэгч шүүгчтэй холбоотой зарим нэг мэдээллүүд хэвлэлээр гарч эхэллээ. Тодруулбал, шүүгч Д.Дуламсүршэн нь 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар анх шүүгчээр томилогдож байжээ. Мөн түүний хадам аав Д.Дамдин-Од гэж Шүүхийн Еренхий Зөвлөлийн гишүүнээр 2014 онд мөн л Ц.Элбэгдоржийн зарлигаар томилогдон ажиллаж байсан бол түүний нөхөр Д.Дөлгөөн нь Еренхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдаж байсан "Монгол нийгата хамтын ажиллагааны нийгэмлэг" гэх төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулалцаж, удирдах зөвлөлийн даргаар нь ажиллаж байсан нэгэн байдаг аж.
Өөрөөр хэлбэл Д.Дуламсүрэн шүүгч нь Ц.Элбэгдоржтой ойрын хамааралтай байж болохуйц нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм. Тэрбээр, улс төрд хүчтэй байх хугацаандаа МАН-тай, тэр дундаа намын даргаар ажиллаж байсан М.Энхболдтой холбоотой байсан талаар улс төрийн хүрээнийхэн одоо ч ил далдаар ярилцдаг. Ерөнхий сайд хүртэл уг асуудлыг ил тодоор олон нийтэд дэлгэдэг билээ. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед томилогдсон, хамааралтай байж болохуйц шүүг М.Энхболдын баруун гар, маш ойрын этгээд Т.Бадамжунайгийн хэргийг шүүх нь эргэлзээ дагуулж байгаа юм.
Түүнээс гадна Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Н.Цэцэгмаатай уг хэргийн шүүгч Д.Дуламсүрэн нь Нийслэлийн прокурорын газарт хамт ажиллаж байсан гэх мэдээлэл байна.