УИХ-ын гишүүн Н.Ганибалаас төсвийн хуваарлилтын талаар тодруулга авлаа.
Тэрбээр "Манай орон шиг эмзэг эдийн засагтай улс төсвийн алдагдлыг ДНБ-ний 1 хувиас илүү гаргаж байгаа нь маш том эрсдэл гэдгийг ОУВС-гаас хэлсэн. Харамсалтай нь өнөөдөр үүнийг зөрчсөн төсөв орж ирлээ.
Хэнтий аймаг бусад аймгаас илүү их хөрөнгө оруулалт авч байгаа нь шударга бус зүйл. Үүнийг ЗГ тайлбарлахдаа Эзэн Чингис хааны нутаг учраас аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг. Энэ нь хэзээ үр дүгнээ өгөх юм мэдэхгүй байна" гэв.