Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОБГ: Галд өртсөн байшинд 12 хүн байснаас 5 нь эсэн мэнд гарч, 7 хүн нь галд өртөж нас барсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

Өнгөрсөн шөнө гал түймрийн улмаас 7 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар НОБГ-аас мэдээллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наранд байшин шатаж байна дуудлага ОБГ-т 03:48 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6*6 хэмжээтэй 2 байшин бүрэн шатаж, нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галын тархалтыг 04:50 цагт зогсоож, бүрэн унтрааж ажилласан байна.

Байшинд 11 хүн байснаас 5 нь эсэн мэнд гарч, 7 иргэн амь насаа алджээ. Тодруулбал, хажуугийн байшинд бас нэг хүн байсан аж. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт явагдаж байгаа аж.

ШУУД: Хоёр байшин шатаж, хоёр гэр бүлийн 7 хүн өртөж нас барсан тул НОБГ-оос сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна
ШУУД: Хоёр байшин шатаж, хоёр гэр бүлийн 7 хүн өртөж нас барсан тул НОБГ-оос сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.