Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Арсланхуяг: СХД-т алга болсон охиныг хаана явж байсныг ААН-үүдийн камераар харсан. Гэвч хөдөлгөөн дагасан камер байхгүй байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай УИХ-ын ерөнхий сонсголын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхэд хамгааллын чиглэлээр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байгааг тодруулсан. Үүнд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Арсланхуяг дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,

"Чингэлтэй дүүргийн 50 хувийг камержуулж, ногоон бүс болгосон. Тэнд гэмт хэргийн зөрчил 60 хувиар багассан. Түүн шиг бүх нутаг дэвсгэрийг ногоон бүсжүүлэх шаардлагатай. Сая СХД-т хүүхдийн бичлэг байгаа юм. Яг хөдлөөд машинд суусан бичлэг байхгүй.

Тэр камер нь улсын төсвөөр байгуулах камер бус ААН-үүдийн камер байсан. Хүүхдийн явсан хөдөлгөөнийг дагасан камер байхгүй байна. Дан ганц энэ дүүрэг ч гэлтгүй бүх дүүрэг, аймгуудыг камержуулах шаардлагатай байна" гэв.

З.Энхболдод холбогдох нүүрсний хэргийг АТГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх саналтайгаар ПРОКУРОРТ шилжүүлжээ
З.Энхболдод холбогдох нүүрсний хэргийг АТГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх саналтайгаар ПРОКУРОРТ шилжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.