Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболдод холбогдох нүүрсний хэргийг АТГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх саналтайгаар ПРОКУРОРТ шилжүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

АТГ-аас өнөөдөр олон нийтийн анхаарлын төв байгаа нүүрс болон ногоон автобустай холбоотой хэргүүдийг шалгаж эхэлсэн талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл хэвлэлийн хурлаараа АТГ-ын нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах комиссор Б.Батбилэг нүүрстэй холбоотой хэрэгт шалгагдаж буй улс төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Энэ үеэрээ УИХ-ын дарга асан З.Энхболдтой холбоотой хэргийн талаар товч мэдээллийг хүргэлээ. Тэрбээр "Нүүрстэй холбоотойгоор шууд болон шууд бус холбоотой АТГ-аас зарласан албан тушаалтнуудаас гадна зарим албан тушаалтнуудыг нүүрсний асуудалд холбогдуулж шалгаж эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн байсан хүнд хамаарах хэрэг прокурор дээр хянагдаж байна" гэсэн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж яллах дүгнэлт үйлдүүлээд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад АТГ-аас шилжүүлээд байгаа ажээ.

Прокурор уг саналыг хянаж үзээд шүүхэд шилжүүлэх эсэхийг нь эцэслэн шийдвэрлэнэ.

АТГ: “Админерал“ ХХК-тай холбоотой Тавантолгойн ордод өгсөн газар олголт, тендерт шалгарсан асуудлыг өргөн хүрээнд, бүх үйл ажиллагааг нь шалгаж байна
АТГ: “Админерал“ ХХК-тай холбоотой Тавантолгойн ордод өгсөн газар олголт, тендерт шалгарсан асуудлыг өргөн хүрээнд, бүх үйл ажиллагааг нь шалгаж байна
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.