Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХНХ-ын сайд: 330 сум болон бүх хороодыг нийгмийн ажилтантай болгоё гэсэн ч ирэх хоёр жилийн төгсөгчид хүрэлцэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай УИХ-ын ерөнхий сонсгол үргэлжилж байна. ХНХ-ын сайд Х.Булгантуяа Ц.Мөнх-Оргил гишүүний асуултад дараах хариуцлтыг өглөө. Тодруулбал,

"Бид хуулиа батлуулаад 330 сум болон, хороо болгоныг нийгмийн ажилтантай болгоё гэсэн ч ирэх жилийн болон түүний дараа жилийн бүх төгсөгчийг аваад ч хүрэлцэхгүй. Тиймээс мэргэжлийн боловсон хүчнээр нэг хэсэг дутагдана.

Энэ салбарын боловсон хүчин тогтвор суурьшилгүй байгаа учраас цалин хангамж муутай байдаг. Ердөө 700,000 төгрөгийн цалин авдаг байсан. Сая үүнийг 30 орчим хувиар нэмлээ. Ирэх жилээс дахин 10 орчим хувиар нэмэх гэж байна" хэмээв.

АТГ:“Тэнүүн Огоо“ компанийн арилжааны банканд байгаа 3,4 сая ам долларын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа
АТГ:“Тэнүүн Огоо“ компанийн арилжааны банканд байгаа 3,4 сая ам долларын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.