Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай УИХ-ын ерөнхий сонсгол үргэлжилж байгаа ба илтгэгчид мэдээлэл хийж байна. Энэ үеэр Отгонтэнгэр их сургуулийн багш, Доктор Р.Очирбал илтгэл тавьж байгаа бөгөөд тэрбээр,
"2021 онд хийсэн судалгааны тайлангаас харахад хүүхдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал төрийн бодлогын түвшинд анхаарахуйц байдалтай байсан. Нийт 5-17 насны 852,000 хүүхэд байгаагаас эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 5-17 насны хүүхэд 207,000 гаруй, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд 138,000, түүнээс аюултай хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо 58,183 байгаа юм.
Үүнээс үзэхэд, 5 хүүхэд тутмын 3 нь 5-12 насны хүүхэд мөн 5 хүүхэд тутмын 2 нь аюултай хөдөлмөр эрхэлж байна" гэлээ.