Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хулан “Дэлхийн тулааны наадам“-аас мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Саудын Арабын Рияадх хотод “Дэлхийн тулааны наадам” болж байгаа. Спортын 16 төрлөөр зохион байгуулагдаж буй тус наадмын жюү жицүгийн -70 кг-ын жинд өрсөлдсөн “Thunder bjj” академийн дасгалжуулагч Батбаатарын Хулан мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Германы тамирчинг оноогоор ялж, 2-р тойрогт Ангол улсын тамирчинг цэвэр, хэсгийн аваргын төлөө Франц улсын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор ялснаар аваргын төлөө шалгарсан. Харин аваргын төлөө Германы тамирчинтай барилдаж ялагдснаар “World Combat Games-2023”-ын мөнгөн медальтан болсон юм.

Манай улсаас жюү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин, -70 кг-ын жинд Б.Хулан, эрэгтэйчүүдийн -85 кг-ын жинд Б.Ариунцог, пара ангилалд Э.Батболд нар оролцож байна.

Сонирхуулахад энэхүү наадамд Дэлхийн чансаанд эхний 8-т бичигддэг тамирчид урилгаар очиж оролцдог.

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болно
Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болно
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.