Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүр Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 26-ны 13:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болно.

Тус наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож, шилдгүүд шалгарлаа. Нийслэлийн мянга мянган авьяаслаг хүүхэд, багачуудын дуу хуур цалгисан гала тоглолтод та бүхнийг урьж байна.

ҮЙЛ ЯВДАЛ:  АТГ-аас сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-аас сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.