Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны ... тоот гудамжид гэр шатаж, хоёр иргэн өртөж амь насаа алджээ.
Тодруулбал энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр өдрийн 22:57 цагт ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:11 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Мөн уг гал түймэрт иргэн Т /41 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харьяат/, овог, нэр тодорхойгүй 1 иргэн, нийт 2 иргэн өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.