Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар ой хээрийн 93 удаагийн түймэрт 583 га талбай өртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Он гарсаар 93 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Харин сүүлийн 8 хоногийн дотор таван дуудлага бүртгэгдэж 583.5 га талбай гал түймэрт өртөөд байна. Есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг намрын хуурайшилтын буюу “Түймрийн аюултай үе “гэж үздэг. Хавар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 10-ныг мөн хаврын хуурайшилтын үе гэнэ. Энэ үеэр иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс сэргийлж байх нь чухал юм.

Тиймээс иргэд хуурайшилтын улирал дуустал анхаарал болгоомжоо сулруулахгүй, санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ
 
Х.Нямбаатар: Би Ерөнхий сайд, намын дарга, ЕНБД-тай уулзсан. Надад ямар ч шахалт ирээгүй
Х.Нямбаатар: Би Ерөнхий сайд, намын дарга, ЕНБД-тай уулзсан. Надад ямар ч шахалт ирээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.