Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Дуучин Б.Наранцогт анхны бие даасан тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Өнөөдөр буюу 2023.10.24-ний өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09:00-17:00 цагт, Хил хамгаалах ерөнхий газарт Сэтгэл судлаачдын нэгдсэн өдөрлөг болно. Үүнд сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн цэргийн байгууллага болон хууль сахиулах байгууллага, бүх төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл-судлаачид, сэтгэл судлаачид цугларан "ЦЭРГИЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА" сэдэвт өдөрлөгийн хүрээнд салбарын үйл ажиллагаагаа хэлэлцэх юм.

09:30 цагт, Туушин зочид буудалд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар эрдэмтэн судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг болно

10:00 цагт, Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Сангийн яамнаас ирэх оны нэгдсэн төсвийн орлого, зарлагын болон хөрөнгө оруулалтын төлөвлөлт сэдвээр илтгэл хэлэлцүүлэх бөгөөд Үндэсний аудитын газраас тус төсвийн төсөлд хийсэн дүгнэлтээ танилцуулах юм. Түүнчлэн салбарын судлаачид ирэх оны төсөвт хийсэн дүгнэлтүүдээ танилцуулна.

10:00 цагт, Төрийн ордонд Ковидын үед авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсгол 2 дахь өдрөө үргэлжилнэ.

11:30 цагт, Зууны мэдээ мэдээллийн төвд МУСТА, дуучин Б.Наранцогтын анхны бие даасан "Хөгжмийн эгшиг" тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт, Плехановын нэрэмжит их сургуульд ОХУ-ын Шадар сайд В.В.Абрамченко болон Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд К.И.Могилевский нар Плехановын нэрэмжит их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуульд зочилж, сургалтын орчинтой нь танилцаж, шинэчлэн засварласан бассейныг нээх үйл ажиллагаанд оролцоно.

ЦЕГ: Охид, эмэгтэйчүүдийг Малайз Улсад ажиллуулна хэмээн хууран мэхэлсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
ЦЕГ: Охид, эмэгтэйчүүдийг Малайз Улсад ажиллуулна хэмээн хууран мэхэлсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
 
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.