Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Охид, эмэгтэйчүүдийг Малайз Улсад ажиллуулна хэмээн хууран мэхэлсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

Цагдаагийн Ерөнхий газар аравдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд шийдвэрлэсэн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Үүнд:

Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фейсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй “Н” гэгчийг илрүүлсэн байна.

Уг хэрэгтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

“CU” дэлгүүрийн худалдагч руу сүх далайн танхайрсан иргэнд 15 хоног баривчлах шийтгэл оноожээ
“CU” дэлгүүрийн худалдагч руу сүх далайн танхайрсан иргэнд 15 хоног баривчлах шийтгэл оноожээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд