Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний есөн сард 1.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 139 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 1.2 их наяд төгрөг болж, 127 тэрбум төгрөгөөр буурсан гэдгийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сард эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.7 сая хүн даатгуулсан нь өмнөх оны мөн үеэс 109 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Энэ өсөлтөд шимтгэлийг нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд 38.3 мянгаар, шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд өмнөх оноос 73.5 мянгаар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.