Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулсан асуудал эцэг эхчүүдийн шүүмжлэлийг дагуулсан. Тиймээс уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан бөгөөд шалгалтаар тус сургуулийг 8 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байрлуулсан асуудалд торгуулийг хүндрүүлж, хуулийн этгээдээр буюу "О" захиралтай, 9114866 регистрийн дугаартай тус сургуулийг 8000 нэгж буюу 8,000,000 төгрөгөөр торгохоор шийдсэн" гэлээ.