Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пара таеквондоч У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Нийгэм Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн гранпри тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Медалийн тавцанд гарсан хоёр тамирчны тухайд, Мексик улсад саяхан болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн юм.

Тэднийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нар удирдан оролцож байнa.

ХӨНДӨХ СЭДЭВ: Согтуугаар жолоо барихгүй л бол эрүүгийн хэрэгтэн болж, ШОРОНГИЙН ХААЛГА татахгүй...
ХӨНДӨХ СЭДЭВ: Согтуугаар жолоо барихгүй л бол эрүүгийн хэрэгтэн болж, ШОРОНГИЙН ХААЛГА татахгүй...
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.