Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Согтуугаар жолоо барихгүй л бол эрүүгийн хэрэгтэн болж, ШОРОНГИЙН ХААЛГА татахгүй...

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 22 секунд

Бор дарсанд толгойгоо мэдүүлсэн олон хөлчүү жолооч Монголд бий. Бараг өдөр бүр тэд эрдэнэт хүний амь насанд заналхийлэхээр дөрвөн дугуйтынхаа ард сууна.

Тээр нэг жил зам дээр такси барихаар зогсож байсан гурван бүсгүйг согтуу жолооч мөргөж, амь нас, эрүүл мэндэд нь санаатай бусаар халдаж байв. Хэдий өдөр бүр энэ мэт үйл явдал болж буй ч бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох нь цөөн. Учир нь бусдын анхаарлыг татах чухал асуудал биш л бол нам дарагдаад өнгөрдөг бичигдээгүй хуультай. Тэр ч бүү хэл манай улсын хууль эрх зүйн чадамж уг асуудалд хүчгүйддэг тул өдөр бүр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зүрх зоригтой жолооч нарын тоо буурахгүй байгаа юм.

Тиймээс энэ байдлыг цэгцлэхээр хууль, хяналтын байгууллагууд ажиллаж эхлэв. Өөрөөр хэлбэл, өмнө нь Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн хуулиар торгоод өнгөрдөг байсан бол удахгүй үүнийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хуулиар шийтгэдэг болох аж.

Гэтэл уг асуудлыг иргэд өөр өөрийн өнцгөөс харж, зөв, буруу гэх талцал нийгэмд үүслээ. Нэг хэсэг нь согтуу жолоочдыг хорьвол шорон дүүрнэ гэж харж байгаа бол нөгөө хэсэг нь согтуу жолооч нарын тоо өдрөөс өдөрт багасна гэдэг байр суурийг илэрхийлж буй. Тэгвэл эдгээрээс аль нь бидний амьдрал илүү чухал вэ. Үүнийг сайтар бодож үзэх шаардлагатай.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хуулийн өмнө хариуцлага хүлээх тул архи амссан л бол жолооны ард суух хүн цөөрнө үү гэхээс нэмэгдэхгүй. Хүн бүр ардаа амьдралтай, гэр бүлтэй, үр хүүхэдтэй тул тэднийгээ өнчрүүлэн байж ганцхан хөлчүү үеийнхээ үйлдлээс болж хэцүү нэртийн хаалгыг татахыг хүсэхгүй нь лавтай. Бас согтуу жолооч бол бусдын амь насанд санаатайгаар халдахаар гэтэж буй алуурчин гэж хэлж болох бөгөөд магадгүй согтуу жолоочийн тоо эрс багасвал нэг ч гэсэн монгол хүн эрүүл мэнд, амь насаараа хохироод үлдэхгүй болов уу.

Нөгөөтэйгүүр согтуугийнхаа балгаар бусдын амь насанд халдаж, амьдралынхаа тоотой хэдэн өдрүүдийг торны цаана өнгөрүүлж буй хүн олон тул хуулиа дагаад шоронгийн хаалга татах хүмүүсийн тоо ч буурахыг үгүйсгэхгүй юм.

Ийм ч учраас жолооч та бүхэн өөрсдийнхөө болон бусдын өмнө үүрсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулахын зэрэгцээ уг хууль бидний амьдралд хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ гэдгийг сайтар тунгааж бодохыг сануулах нь зүйтэй.

Ц.Хулангийн шүүх хурал энэ сарын 25-н хүртэл ХОЙШИЛЛОО
Ц.Хулангийн шүүх хурал энэ сарын 25-н хүртэл ХОЙШИЛЛОО
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.