Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Хүүхэд хамгааллын ажлын төсвийг 8 тэрбумаас 14 тэрбум болгон нэмэгдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлого болон ирэх оны төсвийн талаар танилцуулгыг сонссон юм. Хуралдааны дараагаар ирэх оны төсөвтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэрээ тэрбээр хүүхэд хамгааллын чиглэлд тавигдах төсвийн талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад "Хүүхэд хамгааллын тухайд шаардлагатай бүхий л хөрөнгө оруулалтыг шийдээд явна. Хүүхэд хамгааллын ажилд зөвхөн сангийн хувьд 8 тэрбум, ирэх жил 14 тэрбум болгож нэмнэ" гэх хариултыг өгөв.

“Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялын хугацаанаас нь өмнө СУЛЛАХГҮЙ“
“Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялын хугацаанаас нь өмнө СУЛЛАХГҮЙ“
 
Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Гал түймэрт 124 хүн амь насаа алдаж 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.