Дорноговь аймагт сураггүй алга болсон 12 настай охиныг эрэн хайх хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөрдөн байцаалтын шатанд буй мэдээлэл задарсан нь олон нийтийг бухимдуулсан. Улмаар охин нас барсан байдалтай олдсоны дараа иргэд мэдээлэл задарсан асуудлыг ихээхэн шүүмжилсэн юм.
Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Мөрдөн шалгах ажиллагааны нууцийг задруулсан сэтгүүлч, иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан прокурор, шүүгч, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудыг 1-5 жил хүртэлх хугацаагаар хорино. Мөн нийтийн албанд ажил хийх эрхийг насаар нь хорино" гэх мэдээллийг өглөө.