Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн долоо хоногт хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг бүртгэгджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт /2023 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүд/ хэрэг бүртгэлтийн 29.932, мөрдөн байцаалтын 2.563 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 191 хэргийг хүргүүлж, Зөрчлийн тухай хууль зөрчсөн давхардсан тоогоор 72,071 хүн, хуулийн этгээдэд торгох, 972 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасан 327 этгээдийг баривчлуулах саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.

Үүнээс, "Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 77, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 4, Өмчлөх эрхийн эсрэг 53, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 9, бусад 38 хэрэг байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Х.Нямбаатар: Цаашид хотын худалдан авалтууд дээр нууцлал гэх ойлголт хэрэгжих боломжгүй
Х.Нямбаатар: Цаашид хотын худалдан авалтууд дээр нууцлал гэх ойлголт хэрэгжих боломжгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд