Чили улсын эргийн хот Вальпараисод мягмар гарагт гал гарснаар олон айлын гэр шатаад байна. Гал сөнөөгчид галыг хяналтдаа байлгах гэж ихэд тэмцсэнийг албаныхан мэдээлжээ.
Зул сарын өмнөх тэмдэглэлт өдөр оршин суугчид орон гэрээ орхиж явахаас аргагүй болсон юм. Эд хөрөнгө, тэжээвэр амьтнаа хүртэл алдсан гэж эх сурвалж Reuters агентлагт мэдээлжээ.
“Вальпараисогийн гал түймэр унтраах алба бүхэлдээ, орон нутгийн хүмүүсийн хамт ажилласан. Галын улмаас 50 айлын гэр орон шатаж үгүй болсон” гэж гал хамгаалагчид твиттер хуудастаа бичжээ. Ойролцоох хоёр дүүргийн хүмүүсийг нүүлгэж шилжүүлсэн аж.
Түймэр ой модтой хэсэгт үүсэж, хотоор тархсан байна. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын зуны халуун уур амьсгал, хүчтэй салхи галыг улам дэврэхэд хүргэжээ.
Вальпараисо бол өнгөлөг модон байшингуудаараа алдартай, жуулчдын очих дуртай Өмнөд Америкийн нэгэн хот.
Эх сурвалж: Reuters