Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зургаан хүүхэдтэй 28 настай ээж, 38 настай аавын эцэг, эх байх эрхийг хасч, хүүхдүүдийг нь асрамжийн газарт шилжүүллээ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Дорноговь аймагт сураггүй алга болсон охины асуудал үр хүүхэдтэй хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж, хүүхэд хамгааллын бодлого, хуулийн орчинд өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй тулгарч байгааг анхаарууллаа. Цахим орчинд, олон нийт эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлж, төр засгаас хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэхийг нэхэн сануулж байна. Тухайлбал, “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн Ерөнхий захирал М.Өлзийчимэг өөрийн цахим хуудастаа, "Үр хүүхдээ асрамжийн газарт даатгачихаад архи гударч, гахай нохой шиг амьдарч яваа гутамшигуудыг яах вэ. Тэдэнд хариуцлага тооцох механизм алга. Зургаан хүүхэдтэй 28 настай ээж, 38 настай аавын эцэг эх байх эрхийг хасаад хүүхдүүдийг нь асрамжийн газарт шилжүүллээ. 1.8-10 насны бяцхан үрс ээж ааваа санан бэтгэрч байхад аав, ээж нь хаа нэгтээ архиа гудраад, шинээр амьдрал зохиогоод л явж байгаа. Тэд эрхээ харуулснаар яаж хохиров. Яагаад тэднийг соён гэгээрүүлж, эрүүлжүүлж, албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй гэж.

Яагаад албадан хөдөлмөр эрхлүүлэх нь хүний эрх зөрчсөн үйлдэл болно гэж. тэгвэл эцэг эхдээ хаягдаж байгаа хүүхдүүдийн эцэг эхдээ хайрлагдах, хамгаалагдах эрх яах вэ" хэмээн нийтэлсэн байна.

“Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 20.6 сая мод тарьжээ
“Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 20.6 сая мод тарьжээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.