Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр Л.Данзанноров СОНГОГДЛОО

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монголын өмгөөлөгчдийн холбооны Их хурал Дотоод хэргийн их сургуульд болж, Ерөнхийлөгчөө сонголоо. МӨХ-ны Ерөнхийлөгчид дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн. Тодруулбал, МӨХ-ны одоогийн Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, МӨХ-ны гишүүн Л.Данзанноров, Г.Наранбаатар, Б.Баатарсайхан нар нэрээ дэвшүүлснээс өмгөөлөгч Л.Данзанноров ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Партнер, Эрүүгийн эрх зүйн секторын ахлагч Л.Данзанноров /Н.Түвшинбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан, 2020 оны сонгуульд АН-аас Дундговь Говьсүмбэрийн хамтарсан тойрогт нэр дэвшиж байсан, 2012 онд Б.Наранхүүгийн эсрэг бие даан нэр дэвшиж байсан/

Тэрбээр ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуульд Магистрын зэрэг хамгаалжээ.

-“Гэмт хэргийн тухай” (Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга) хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.

- 2012 онд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” (ЭБШХ-ийн шинэчилсан найруулга)-ийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.

-2012 онд “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал боловсруулсан.

-2012 онд Хууль зүй дотоод хэргийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдэд хийх судалгааны ажлын багт ажилласан.

-2012 оноос Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүнээр ажилласан.

-2013 оноос Зөрчлийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын дэд хэсэгт гишүүнээр ажилласан.

-2012 оноос “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль” /ЭБШХ-ийн шинэчилсан найруулга/, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн ажлын дэд хэсгийн гишүүнээр ажиллажээ.

Б.Шинэбаяр: Банкнаас зээл авахад малын тоо толгой өндөр байхыг шаарддаг нь мал цөөтэй залуу малчдад хүндрэл болдог
Б.Шинэбаяр: Банкнаас зээл авахад малын тоо толгой өндөр байхыг шаарддаг нь мал цөөтэй залуу малчдад хүндрэл болдог
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.