Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сонгуульд зориулж тийзний үнэ буурч байгаа зүйл байхгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Сөүл-Монгол хоёрын хооронд өмнө Монголоос ганцхан МИАТ нисдэг байсан. Тэгвэл одоо Солонгосоос дөрөв, Монголоос гурав нийт долоон авиа компани нисэж хоорондоо өрсөлдөж байж үнэ бууж байгаа. Бусдаар сонгуульд зориулж үнэ буурч байгаа зүйл байхгүй. Дотоод нислэг дээр хоёрхон аймагт нисдэг байсан. Энэ нислэгийг МИАТ нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоод нислэг 2-3 дахин үнэ буурсан. Гэхдээ алдагдалгүй нисэж байгаа" гэлээ.

Сүхбаатрын талбайд “Нээлттэй Хөвсгөл-2023” өдөрлөг эхэллээ
Сүхбаатрын талбайд “Нээлттэй Хөвсгөл-2023” өдөрлөг эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд