Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болж, эрэн хайх ажиллагаа 3 дахь өдрөө үргэлжилж байна. Охиныг 700 гаруй албан хаагч хайж байгаа юм.
Өмнө нь мөн тус аймагт 9 настай Сэржмядаг охин сураггүй алга болсон нь камержуулалт маш муутай холбоотой гэж иргэд шүүмжилдэг. Тэгвэл тус асуудалд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал "Аймгийн онцгой комисс хуралдаж, аймгийн ИТХ-г ээлжит бусаар шуурхай хуралдуулж, 1.5 тэрбум төгрөгөөр 2 сарын хугацаанд аймгийн камерын хяналтын системийг бүрэн хийхээр болсон" хэмээлээ.