Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгт 12 хүүхэд багштайгаа угаартсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй.
Энэ талаар 103 эрүүл мэндийн нэгдсэн төвөөс лавлахад "Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны гэр цэцэрлэгийн 12 хүүхэд, 2 багштайгаа угаарсан гэх дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр 14 цаг 25 минутанд бүртгэгдсэн. Багш нар толгой нь өвдөж, дотор нь муухай оргисноор угаартаж байгаагаа мэдсэн талаар хэлсэн бөгөөд биеийн байдал хөнгөн байна" хэмээлээ.
Мөн энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өчигдөр 14 цагийн үед дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хоёр гэр цэцэрлэг байсан бөгөөд хүүхдүүдийн унтлагын цаг байсан. 2 багш галлагааны өрөөнд байх үед нь толгой нь эргэж дотор муухай оргисноор 103 утсанд дуудлага өгсөн. Яаралтай тусламжийн эмч үзлэг хийж тус цэцэрлэгт байсан 12 хүүхдэд ямар нэгэн угаарын шинж тэмдэг илрээгүй, 2 багшид угаарын хөнгөн шинж байгаад зөвлөгөө өгсөн байна" гэв.