Өнөөдөр ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан АН болон МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх М.Чимэддорж "2022 оны тавдугаар сард УИХ-аар батлан өөрчлөлт оруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 дүгээр заалтад хоёр үг нэмсэн байна. Тодруулбал, тоног төхөөрөмж гэсний дараа багаж хэрэгсэл, техник гэсэн үгнүүдийг нэмж хуульчилсан байна. Үндэсний аюулгүй байдалтай холбогдуулан автобус худалдан авч байгаа гэдэг утгаараа сая худалдан авсан автобусуудыг эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн байна. Ногоон автобусны худалдааг 3 жилийн хугацаанд урьдаас бэлдэж, ял шийтгэл эдлэхгүй байхаар хуульд өөрчлөлт оруулсан байж болзошгүй байна" гэлээ.
М.Чимэддорж: Ногоон автобусны худалдааг 3 жилийн хугацаанд урьдаас бэлдэж, ял шийтгэл эдлэхгүй байхаар хуульд өөрчлөлт оруулсан байж болзошгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.