Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь 47-93 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос 3 ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрч мөн Архангай-Улаанбаатар чиглэлийн 8588 АРА улсын дугаартай KIA Granbird маркын зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд 5 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүлжээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Манай улсын Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан идэвхтэй голомттой байна. Иймд эдгээр нутгуудад ажиллаж амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: НМХГ