Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч, Казахстан Улсын ачаа тээврийн нэг жолоочид коронавирус илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

-ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү-

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 709  хүнд коронавирусний шинжилгээ хийснээс 1 хүнд коронавирус илэрлээ.  
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 39 настай Казахстан Улсын  ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Тус иргэнийг Сэлэнгэ аймгаас  ХӨСҮТ-д татан авчирч байна.

Бусад шинжилгээний хариуг задалбал: 

  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 455 хүний давтан шинжилгээ,
  • Афганистанаас ирсэн 38 цэргийн давтан шинжилгээ,
  • Тандалтын 12 хүний шинжилгээ
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээ
  • Орхон аймагт тусгаарлагдсан 106 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 хүний давтан шинжилгээг тус тус хийхэд коронавирус илрээгүй. 
  • Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. 20,21,24 настай 2 эрэгтэй, нэг эмэгтэй нар  17-48 хоног эмчлүүлж эдгэрлээ. 

Ингээд МУ-д батлагдсан тохиолдол 288 боллоо. Үүнээс 217 иргэн эдгэрсэн байна. Одоо эмчилгээнд 71 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 62, хүндэвтэр 9 хүн байна.
ХӨСҮТ-д одоо 101  хүн эмчилгээ, тандалт дор  байна. 

 

Австрали, Шинэ Зеланд, Папуа, Шинэ Гвиней улсуудад байгаа монгол иргэдийн анхааралд
Австрали, Шинэ Зеланд, Папуа, Шинэ Гвиней улсуудад байгаа монгол иргэдийн анхааралд
 
Өнөөдөр Улаанбаатарт -3 хэм хүйтэн, цас орохгүй
Өнөөдөр Улаанбаатарт -3 хэм хүйтэн, цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.