Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрали, Шинэ Зеланд, Папуа, Шинэ Гвиней улсуудад байгаа монгол иргэдийн анхааралд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

Сидней-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 7 дугаар сарын 30-нд татан авах 238 иргэний нэрсийг Улсын онцгой комиссын шуурхай штабаас ирүүлэв.

Үүнд бага насны хүүхэдтэй гэр бүл ангилалд 73, жирэмсэн эмэгтэй, түүний гэр бүлийн гишүүд ангилалд 22, 60-аас дээш насны өндөр настан, асран хамгаалагчийн хамт ангилалд 46, хөгжлийн бэрхшээлтэй ангилалд 6, эрүүл мэндийн шалтгаантай ангилалд 46, бусад хүндэтгэх шалтгаантай ангилалд 45 иргэн тус тус багтсан байна.

Нэр нь ирсэн иргэдтэй ЭСЯ-наас нэг бүрчлэн холбогдож, тийз худалдан авах зааврыг өгөх болно. Тэр дундаа өөр мужаас ирэх иргэдийн холбогдох зөвшөөрлийг авахаар ажиллана.

ЭСЯ-наас тантай холбогдоогүй нөхцөлд УОК-ын тухайн шийдвэрт багтаагүй гэж ойлгохыг хүсье.

Жич: Нислэгт багтсан иргэдийн анхааралд:

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх тээврийн зардал 10000 буюу нийт 1060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлнө.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Эх сурвалж: Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин Сайдын Яам 

С.Баяр: Хорвоо Баттулгад өгөөмөр хандсан
С.Баяр: Хорвоо Баттулгад өгөөмөр хандсан
 
ЭЗБХ: “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийг хэлэлцэнэ
ЭЗБХ: “ТЭЦ-3”-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай ЗГ хоорондын хэлэлцээрийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.