Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын хорооны газарт баригдаж буй Э.Бадар-Ууганы барилгыг эсэргүүцэж, ОРШИН СУУГЧИД нь эсэргүүцлээ илэрхийлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны газрыг өөрийн хувьцаа эзэмшдэг “Өөжин” ХХК-ийн мэдэлд авч, улмаар “Тамирчдын нөхөн сэргээх төв”-ийн зориулалт бүхий 5 давхар барилгад “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах эмнэлгээ оруулсан талаар хэвлэлийнхэн ихээхэн шүүмжилж байсан. Харин сүүлийн үед тэрбээр дахин “Өөжин мед” эмнэлгийн ард талд 20 давхар бүхий “Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор”-ыг бариулахаар барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ч барилгын ажил үргэлжилж буйгааг мэдээлсээр байгаа.

Тодруулбал, уг барилга нь зарим орон сууцаас 5 метр хүрэхгүй зайд баригдаж байгаа бөгөөд ойр хавийн оршин суугчид эсэргүүцэн “Өөжин” ХХК-д олгосон газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож өгөхийг хүсэж, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт гомдол гаргасан байдаг.

Тэгвэл яг одоо оршин суугчид тус барилгын талбайд гарч ирэн, эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Мөн барилгын хашааг нураан эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Сануулахад, ХУД-ийн 15-р хорооны оршин суугч иргэн Б.М гомдолдоо “Өөжин ХХК миний амьдарч буй орон сууцны зүүн талд 5 метр хүрэхгүй зайд орон сууц руу тулгаж, нийтийн эзэмшлийн газарт багтаан худалдаа үйлчилгээ, албан конторын зориулалт бүхий 20 орчим давхар барилга барихаар төлөвлөж барилгын суурь ухаж байгаагаас болж миний амьдарч буй орон сууцны барилгын суурин хөрсөнд сөрөг нөлөө үзүүлж, 21 давхар орон сууц нурах эрсдэл үүсээд байна.

Э.Бадар-Ууганы хувьдаа эзэмшдэг Өөжин ХХК миний амьдардаг орон сууцны зүүн талд 5 метр хүрэхгүй зайд 20 орчим давхар барилга барьснаар иргэн миний амьдардаг орон сууцны нарны тусгалыг хаана, нарны ээвэрлэлтийн хэмжээ тооцоот хугацаанд сүүдэрлэгдэх боломжийг хязгаарлана, галын болон барилга хоорондын зай нь барилгын норм дүрэм ноцтойгоор зөрчигдөж байна.

Иймд Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны Ерөнхий хууль, Барилгын тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 сарын 13-ны өдрийн БАЗГ2023/676 тоот Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгож, Нийслэлийн засаг даргын 2018.02.27-ны А163 тоот захирамжаар “Өөжин” ХХК-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байдаг.

Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудлын хажуугийн авто замыг маргааш шөнө нээнэ
Дэнжийн мянгын цагаан байрны автобусны буудлын хажуугийн авто замыг маргааш шөнө нээнэ
 
Ж.Баярмаа: Зарим жижиг намууд сонгуульд “Туслан гүйцэтгэгч“-ийн үүрэгтэй оролцдог
Ж.Баярмаа: Зарим жижиг намууд сонгуульд “Туслан гүйцэтгэгч“-ийн үүрэгтэй оролцдог
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.