Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны 2 дугаар хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө, Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Төсөлд төлөөлөгчдийн зүгээс зарчмын зөрүүтэй 42 санал гаргасныг санал хураан дэмжиж, хөгжлийн төлөвлөгөөг эцэслэн батлав. Хуралдааны төсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн дагуу бид Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг эцэслэн баталлаа. Энэ бол нийслэл 2024 оны ажлын төлөвлөгөө юм. Одоо бидэнд хийж хэрэгжүүлэх үүрэг үлдлээ. Хуралдаанаар Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч, оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрхийг нэмэгдүүллээ. Ажлын төлөө санал зөрөх, маргалдах зүйл байх ч түүнийг хийж хэрэгжүүлэхийн төлөө энэ танхимд сууж байгаа бүх хүн нэгэн зүгт харах, хамтран ажиллах үүрэгтэй” гэлээ.

СУРВАЛЖИЛГА: Даарахгүй гэж өрхөө битүүлж, түлшээ хэмнэх зорилгоор яндандаа хаалт, хавхлага хийж буй нь угаартах эрсдэлийг бий болгож байна
СУРВАЛЖИЛГА: Даарахгүй гэж өрхөө битүүлж, түлшээ хэмнэх зорилгоор яндандаа хаалт, хавхлага хийж буй нь угаартах эрсдэлийг бий болгож байна
 
33 км урттай, 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг 4-р сард эхлүүлэхээр ажиллаж байна
33 км урттай, 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг 4-р сард эхлүүлэхээр ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.