Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хурал 14:30 цагт эхэлсэн. Тодруубал, нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, тэдэнд холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хурлыг өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр товлосон байдаг.
Тэгвэл шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний биеийн байдалтай холбогдуулан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хойшлуулах хүсэлт илэрхийлсэн мөн бусад өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн юм. Ийнхүү шүүх хурал түр завсарлаж, өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүгчид хэлэлцэхээр боллоо.