Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төвийн бүсийн зарим аймгийн нууруудад шувууны томуугийн тандалт хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

2020 оны 07-р сарын 07-21-ний өдрийг хүртлэх хугацаанд ЗӨСҮТ, Зэрлэг Амьтан Судлан Хамгаалах төвүүд хамтран шувууны томуугийн тандалт судалгааг гүйцэтгэв.

Уг тандалтыг Булган, Хөвсгөл аймгийн 7 сумын 9 нууруудад хийсэн байна. Тус тандалтаар нийт 37 зүйлийн шувуу бүртгэсэн ба үхсэн болон өвчний сэжигтэй шувууд бүртгэгдээгүй байна.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Тарган нуур болон түүнийг тойрсон жижиг нууруудаас 30 буурал галуу, 10 гангар хун, 10 мөнгөлөг цахлай, 10 ногоохон нугасыг барьж, шувуу бүрт хэмжилт хийж, дамжуулагч зүүх,  мөгөөрсөн хоолой болон хам сүвээс арчдас авах, гадаад шимэгчийг цуглуулах зэрэг ажлыг хийж, гүйцэтгэжээ. Лабораторийн шинжилгээнд дээж цуглуулсан ба шинжилгээ үргэлжилж байна.

Хээрийн шинжилгээний материал цуглуулах явцад хамгаалах хувцас, хэрэгслийг бүрэн өмсөж, шувуудаас халдвар авах, өгөхөөс сэргийлж ажиллав.

Ковид-19-тэй эхээс төрсөн 58 нярайн 4 буюу 6.8% нь халдвар авсныг баталжээ
Ковид-19-тэй эхээс төрсөн 58 нярайн 4 буюу 6.8% нь халдвар авсныг баталжээ
 
ШУУРХАЙ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо
ШУУРХАЙ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.