"Ханжоу 2022" Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд манай улсын шигшээ баг оролцож, эхний тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийсэн. Эхний хагаст 44:28, сүүлийн хагаст 45:22 онооны харьцаатай тоглож, 89:50 онооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн.
Манай улсын шигшээ баг В хэсэгт БНХАУ, Хонконг, Тайвань улстай багтсан. Дараагийн тоглолтоо Хонконгийн шигшээ багтай маргааш хийнэ. Харин эмэгтэй шигшээ баг БНХАУ, Энэтхэг, Индонезын шигшээ багтай А хэсэгт багтсан. Эхний тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ. Тоглолт 20.00 цагт эхлэх юм.