Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Долдугаар сарын 22-ны өдөр хийсэн 426 хүний шинжилгээнд ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Долдугаар сарын 22-ны өдөр дөрвөн лабораторид нийт 426 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь илрээгүй. Үүнийг задалж хэлбэл,

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан,
  • Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 260 хүн,
  • Долдугаар сарын 21-нд Австралиас ирж тусгаарлагдсан 48 хүн, 
  • Идэвхтэй тандалтын зорилгоор цуглуулсан 14 хүн, 
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 60 хүний давтан, 
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 жолооч,
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Өнөөдөр нэг иргэн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байна. 34 настай эмэгтэй 15 хоног эмчлэгдээд ХӨСҮТ-ээс гарч байна. 

Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 287 байна. Үүнээс 214 хүн эмнэлгээс эдгэрч гарсан, 73 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 63 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна.

Бид дараагийн тусгай үүргийн нислэгүүдийг хүлээн авах бэлтгэлийг хангаж байна” гэв

Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгааллаа
Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгааллаа
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.