ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг “Согтуурсан буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зохицуулалтыг өөрчилж, чангатгах бодлогыг ХЗДХЯ-ны зүгээс баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, цаашид хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан эсэхээс үл хамаарч согтууруулах ундаа хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэдэг болгох өөрчлөлтийн төслийг Засгийн газар танилцуулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа болно” хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.