Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХБ: Өнөөдөр 25 компанийн 165 мянга гаруй хувьцааг арилжжээ

Огноо
Унших
1 минут 30 секунд


2020 оны Монголын хөрөнгийн биржийн долдугаар сарын 22-ны өдрийн арилжаа өндөрлөлөө. Өнөөдрийн арилжаагаар 25 компанийн 832,516 ширхэг хувьцаа болон компанийн 3 ширхэг бондыг нийт 1 тэрбум 470 сая 25 мянга 733 төгрөгөөр арилжаалсан байна.

Тодруулбал, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 35,925,733 төгрөгийн үнийн дүн бүхий 165,516 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн шувуут" ХК (TUM +14.60%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH +14.58%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" ХК (SHV -14.41%) болон "Шарын гол" ХК (SHG -9.70%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаасыг 300,000 төгрөгөөр арилжсан байна.

Багцын арилжаагаар Инвескор ББСБ ХК-ийн 670,000 ширхэг хувьцааг 1,433,800,000 төгрөгөөр арилжаалсан байна. 

"TOP 20" индекс 0.45 хувиар буурч 16415.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 22,488,671,191,122.56 төгрөг боллоо.

Иргэний онцгой комисс гадаадад гацсан иргэдээс 3 мянган өргөдөл ХҮЛЭЭН АВЧЭЭ
Иргэний онцгой комисс гадаадад гацсан иргэдээс 3 мянган өргөдөл ХҮЛЭЭН АВЧЭЭ
 
Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.