Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим агентлагийн дарга нарыг томилсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар Уул уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ.
Д.Загджав нь НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг төгсөж, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн, Улс төрийн ухааны доктор, профессор хүн юм.
Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ.
Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.