"Нүүрсний гэх тодотголтой" хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эхнээсээ шүүхийн хаалгаар ороод буй. Тодруулбал, тус хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал яг одоо болж байна.
Тэгвэл нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар Монгол Улсаас БНХАУ-ын эрх бүхий байгууллагад хүсэлт хүргүүлээд байсан. Харин БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас энэ асуудалд анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн байна.
Сануулахад, нүүрсний гэх хэрэгт 138 хүнийг яллагдагчаар татаж, 12,994 хүнээс мэдүүлэг аваад байгаа билээ.