Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ирэх оны нэгдүгээр сар хүртэл 704 автобусыг шинээр оруулж ирэхээр төлөвлөсөн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон билээ. Энэ үеэр нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар “Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж буй. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна” гэлээ.

ЦЕГ: Иргэд рүү хутга барин дайрсан иргэнийг шалгаж байна
ЦЕГ: Иргэд рүү хутга барин дайрсан иргэнийг шалгаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.