Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс иргэд автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Өнөөдрөөс нийтийн тээвэрт 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж байна. Иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” ч шаардлагагүй болно гэсэн үг.

Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд иргэд 1000 төгрөгөөр зорчих юм.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөр 1200, амралтын өдөр 903 автобус үйлчилгээнд явж байна. Харин автобусны цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах буюу U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.

ТОДРУУЛГА: Замын-Үүдээс Улаанбаатарт өглөө ирэх байсан зорчигч тээврийн галт тэрэгний  зүтгүүр эвдэрч  замдаа саатжээ
ТОДРУУЛГА: Замын-Үүдээс Улаанбаатарт өглөө ирэх байсан зорчигч тээврийн галт тэрэгний зүтгүүр эвдэрч замдаа саатжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.