“Санхүү банкны эмэгтэйчүүд“ хоёрдугаар чуулган Төрийн ордонд болж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 24 секунд

May be an image of 2 people and crowd“Санхүү, банкны эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо хамтран хоёр жил тутам зохион байгуулдаг чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэ удаагийн чуулганаар хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход банк, санхүүгийн эмэгтэйчүүдийн бодит оролцоо, манлайллыг хангах, байгууллагын хөгжилд оролцогч талуудын ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах, ялангуяа ажилтнуудын ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад түлхүү анхаарч байна. Түүнчлэн харилцагчийн эрхийг хамгаалах зорилготой “Банкны үйлчилгээний кодекс”-ыг нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа зарим асуудлыг олон талаас хэлэлцэх аж.

Чуулганд, НҮБ, Монголын банкны холбоо, ББСБ-ын холбоо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоо зэрэг санхүүгийн салбарын иргэний нийгмийн төлөөллүүдээс гадна МҮХАҮТанхим, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны банк санхүүгийн сонирхлын бүлэг, Даян дэлхийн Монгол эмэгтэйчүүд хамтдаа ТББ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны УЗийн төлөөлөл, банк, санхүү, төрийн байгууллагуудын манлайлагчид, орон нутгийн төлөөлөл зэрэг нийт 650 гаруй төлөөлөгч оролцох юм.

Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
 
Монголыг “АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТ“-д оруулж, допингийн эсрэг дүрмийг 4 сарын дотор биелүүлэх шаардлага тавилаа
Монголыг “АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТ“-д оруулж, допингийн эсрэг дүрмийг 4 сарын дотор биелүүлэх шаардлага тавилаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!