Дээд шүүхийн шүүгчид 12.5 сая төгрөгөөр илтгэх урлагийн хичээл заалгажээ. Тодруулбал, Дээд шүүхийн шүүгчид 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр "Болор бумбан гэрэл" ХХК-ийн "Яруу" ярих урлагийн төвтэй цахим сургалтын гэрээ үзэглэж, 12.5 сая төгрөгөөр илтгэх урлагийн хичээл заалгасан байна.
Тус гэрээг "Болор бумбан гэрэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Болорчимэг, Монгол Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга н.Заяадэлгэр нар үзэглэж, "Ярих урлаг, илтгэх ур чадвар, олон нийтийн харилцаа сургалт"-ыг цахим хэлбэрээр зохион байгуулж Монгол Улсын дээд шүүхийн төрийн албан хаагчдыг хамруулахаар хэлэлцэн тохирсон баримтыг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!